Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд Д.Жавзандорж, Н.Онон нарыг нэр дэвшүүлэв

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл 15 гишүүнтэй, бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний зөвлөлийн гишүүнд дөрвөн хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр санал болгон томилуулсан Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид, Ж.Цэсэн, Д.Өлзийбаатар нарыг томилуулснаас Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул тэдний оронд шинэ гишүүдийг томилуулах гэж буй нь энэ юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд Д.Жавзандорж, Н.Онон нарыг томилуулах саналыг УИХ-д оруулсан байна.

Нанжидын Онон Улаанбаатар хотод төрсөн, 53 настай.

1977-1987 онд 23 дугаар дунд сургууль,

1987-1991 онд Соёл урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр дүүргэсэн.

1999-2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төссөн.

1991-2000 онд Драмын улсын эрдмийн театрт жүжигчин,

1996 оноос “X түц” уран бүтээлийн нэгдлийн захирал,

2020 оноос Ерөнхий сайдын дэргэдэх Соёл урлагийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

Дуламдоржийн Жавзандорж нь Сүхбаатар аймагт төрсөн, 42 настай.

1998-2012 онд БНЭУ-ын Буддын шашны гүн ухааны их сургуульд суралцсан.

2012-2019 онд БНЭУ-ын Буддын шашны гүн ухааны их сургуульд багш,

2020 оноос Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын бурхан шашинтны дээд сургуулийн сургалтын албанд багшаар ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *