Categories
мэдээ нийгэм

Улсын начин Э.Энхбат агсны шүүх шинжилгээний дүгнэлт энэ 7 хоногт гарна

Улсын өсөх идэр начин Э.Энхбат нь олимпийн аварга Н.Түвшинбаярт зодуулж хүнд бэртэл аван эмнэлэгт 8 сар ухаангүй байсан. Гэмтэл авсан дариуд нь түүнд ГССҮТ-өөс яаралтай эмнэлгийн тусламжийг үзүүлэн цаашлаад БНСУ-д очин 8 сарын турш эмчлүүлсэн ч ухаан орохгүй байсаар эх орондоо ирээд удалгүй таалал төгссөн билээ.

Тэгвэл Э.Энхбат агсны биед хийсэн шүүх шинжилгээний дүгнэлт энэ долоо хоногт гарах юм. Талийгаачийн ар гэрийнхэн “Шүүх шинжилгээний дүгнэлтийн хариуг хүлээж байгаа. Үнэн зөвөөр шийднэ гэдэгт итгэсээр, хүлээсээр” байгаа гэдгээ цахим орчиндоо илэрхийлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *