Categories
мэдээ нийгэм

АТГ 511 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны нэгдүгээр сарын 3-7-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 34 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 90 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 65 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж. Түүнчлэн эрүүгийн 533 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 511 хэрэг шалгагдаж байна гэж АТГ-ээс мэдээллээ. Мөн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар нэг мөрдөгчийн мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагад хүргүүлсэн бөгөөд хоёр мөрдөгчийн мэдэгдлийн хариуг хүлээн авчээ.

facebook sharing button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *