Categories
мэдээ нийгэм

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааныг 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр товлон зарлаад байсан билээ. Гэсэн ч хүндэтгэн үзэх шалтгаанаар бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тул уг хуралдааныг хойшлуулжээ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан нь нийт шүүгчийн гуравны хоёроос доошгүй нь оролцсоноор хүчинтэйд тооцогддог юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *