Categories
мэдээ нийгэм

ЭМД-ын шимтгэлээ сараар сонгон төлөх боломжтой болжээ

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сараар сонгон төлөх боломжтой болжээ. Тодруулбал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ E-barimt аппликэйшнээр төлснөөр 15-30 минутад баталгаажих бөгөөд сар, хагас жил, бүтэн жил гэсэн сонголтуудаас сонгон төлөлтөө хийх боломжтой. Мөн даатгуулагч та эрүүл мэндийн даатгалын төлөлтөө энд даран нэвтэрч, өөрийн регистрийн дугаараа хийн шимтгэл төлөлтөө шалгах боломжтой юм.

Шимтгэл төлөх заавар:

  • E-Barimt аппликэйшндаа UPDATE хийж, нэвтрэх
  • Үйлчилгээ цэсээс “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” хэсгийг сонгох
  • Даатгуулагчийн төрлөө сонгох
  • Шимтгэлээ сар, хагас жил, бүтэн жилээр төлөх сонголтуудаас сонгох
  • Өөрийн регистрийн дугаар болон аймаг, дүүргээ сонгон баталгаажуулах
  • Хүснэгтээс шимтгэл төлөх саруудаа сонгох
  • Төлбөрийн боломжуудаас сонгож шимтгэлээ төлөх боломжтой.ЭМД-ын шимтгэлээ сараар сонгон төлөх боломжтой болжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *