Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн осолд өртсөн иргэдийг аварчээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангийн хуяглан хүргэлтийн ажилтан, ахмад З.Мягмардорж, жолооч, ахлах ахлагч Ц.Төгсбаатар нар 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр албан үүргээ гүйцэтгэн Төв аймгийн Баян сумын чиглэлд явж байхад, авто замын осол болсон байжээ.

Тэднийг ослын газар очиход “Prius-20” маркийн хоёр авто машин мөргөлдөн, замын хажуу руу орсон байжээ. Тухайн авто машинд 2-6 насны гурван хүүхэд, насанд хүрсэн гурван иргэн зорчиж явсан бөгөөд харамсалтай нь нэг иргэн газар дээрээ амиа алдсан байна.

Алба хаагчид иргэдийг тээврийн хэрэгслээс шуурхай татан гаргаж бэртэж, гэмтсэн иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэжээ.

Мөн эмнэлгийн түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад шуурхай дуудлага өгч, эрдэнэт хүний амь насыг аварчээ.

Дээрх осолтой холбогдуулан иргэд, олон нийтийг замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан анхаарал болгоомжтой зорчихыг уриаллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *