Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан маргааш буюу нэгдүгээр сарын 11-ний өдөр товлогджээ.
Хуралдаанаар “Ардын чуулган” нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэх юм байна.
Уг нам нь улсад бүртгүүлэх хүсэлтээ дахин гаргажээ.
Өнгөрсөн онд тус нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул бүртгэхээс татгалзаж байсан юм.