Categories
мэдээ нийгэм

Иргэний хөдөлгөөнийхөн Засгийн газартай мэтгэлцээн зохион байгуулах шаардлага хүргүүллээ

Сүүлийн үед нийгмийн анхаарлын төвд орох болсон иргэний хөдөлгөөнүүд өнөөдөр /2022.01.10/ Засгийн газрын нээлттэй мэтгэлцээн зохион байгуулах шаардлагыг МҮОНРТ-д хүргүүлжээ.

Тодруулбал “No Double Standard”, “Тэвчээр тасарлаа” зэрэг хөдөлгөөнийхөн энэ өдөр МҮОНРТ-ийн төлөөлөлтэй уулзаж, эл шаардлагаа хүргүүлсэн байна. Тэд холбогдох гишүүнтэй нь Засгийн газрын үйл ажиллагааны талаар мэтгэлцээн зохион байгуулах хүсэлтэй байгаа аж.

Иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нар тус иргэний хөдөлгөөнд идэвхийлэн оролцдогоор нь олон нийт мэднэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *