УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Үдээс хойших хуралдаанаар иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар Ерөнхий сайдын мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Хоёр настай хүүхдийг цэцэрлэгт хамруулах асуудлыг нухацтай хэлэлцэж хийх хэрэгтэй. Ингэснээр эцэг, эх нь ажил хийгээд орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Сайн багш нар хувийн сургуульд ажиллаад дараа нь тэтгэвэр авч чадахгүй боломж бүрддэг. Хувийн сургууль цэцэрлэгт 10 жил, улсын цэцэрлэгт 10 жил ажилласан бол 20 жилээр нь улсад ажилласан гэж тооцох шаардлага үүсэж байгаа” гэв.