Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Эрдэмтдийн зөвлөл: Омикроны оргил үед өдөрт илрэх тохиолдлын тоо 20 мянга хүрэх эрсдэлтэй

Гаднын улсаас ирсэн 12 хүнээс “Ковид 19”-ийн Омикрон хувилбар илэрсэн талаар ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
Омикрон хувилбар дотоодод тархвал хэр хугацаанд, хэчнээн хүн халдвар авах тооцоог УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс хийсэн байна. Тодруулбал, Омикрон хувилбарын давлагаа нэгдүгээр сарын дунд үеэс эхэлж, оргил үедээ өдөрт 20 мянга гаруй тохиолдол бүртгэгдэх эрсдэлтэй аж.

Энэ талаар УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл нарийн бичгийн дарга О.Батбаяр “Омикрон хувилбарын давлагаа нэгдүгээр сарын дунд үеэс эхэлнэ гэж тооцоолж байна. Бидний хийсэн тооцоогоор давлагааны оргил үед дотоодод өдөрт 20 мянга гаруй тохиолдол хүрэх эрсдэлтэй. Гэхдээ вакцинд хамрагдсан иргэдийн тоо өндөр байгаа, сүргийн дархлаа хангалттай тогтсон учир илүү хөнгөн байна.

Бусад улс орнуудыг харахад, Омикроны давлагаа нэг сарын дотор буурч байгаа. Тиймээс бид давлагааны үед халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталбал хөл хорихгүй, хичээл сургуулиа хаахгүйгээр давах боломжтой гэж үзэж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *