Монгол бөхийн өргөөнд их засварын ажил хийж байгаа бөгөөд үндэсний бөхийн сум, аймаг, улсын цолтой бөхчүүдийн болон олимпын наадам, ДАШТ-д гаргасан амжилтыг харуулсан үзмэрээр шинэчлэхээр төлөвлөжээ.
Иймд Монголын чөлөөт бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоо, олимпын бус төрлийн дэлхийн аваргуудтай самбо бөх, сумо, ширым зэрэг бөхийн холбоод бөхчүүдээ алдаршуулах, хойч үедээ таниулах энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдахыг Монголын үндэсний бөхийн холбооноос уриалж байна.