Categories
мэдээ цаг-үе

Улсын хэмжээнд 8.4 сая мал отроор өвөлжинө

Улсын хэмжээнд нийт нутгаар өвөлжилт хэвийн байна. Цаг уурын эрсдэлийн тооцооллоор өвөлжилт говийн аймгуудад хүндэрч, бусад аймагт хэвийн байх төлөв гарчээ. Өнгөрсөн 11 болон 12 дугаар сард цаг агаар тогтуун байсан нь өвөлжилтөд таатай байх нөхцөлийг бүрдүүлж байна. Улсын хэмжээнд өвс, тэжээл, хужир 92 хувь хангаад байгаа талаар салбарын яамнаас мэдээллээ. Аймаг, сумын аюулгүй байдлын нөөцийн бэлтгэл 62 хувьтай байна.

Өвс тэжээлийг бүрэн бэлтгэж нөөцийг бүрдүүлсэн талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээлсэн байна. Одоогоор өвс тэжээлийн үнэ зах зээлд харьцангуй боломжийн, эрэлт хэрэгцээ бага байгаа аж.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр, манай улсад энэ жил 67.7 сая толгой мал өвөлжиж хаваржина. Өмнөговь аймагт өвөлжилт хүндэрч, хавар цас багатай газруудад усан хангамжаар дутагдах төлөвтэй байна. Энэ өвөл, хавар 19 мянган малчин өрхийн 8.4 сая толгой мал отрын зургаан бүсэд өнжинө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *