Categories
мэдээ нийгэм

Томуугийн А хүрээний H3N2 вирус эргэлтэд орж, өвчлөл нэмэгдэж байна

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн эмч Ч.Уртнасан томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хүйтэн сэрүүний улиралд томуу, томуу төст өвчин эрүүл мэндийн салбарт ихээхэн ачаалал учруулдаг асуудлын нэг хэвээр байна.

Сүүлийн хоёр жил цар тахал гарсантай холбоотойгоор томуугийн өвчлөл, томуу, томуу төст өвчнийг үүсгэгчийн илрэлт харьцангуй бага байсан. Гэвч 2021 оны наймдугаар сараас Ази, Номхон далайн баруун эргийн бүсэд томуу, томуу төст өвчний үүсгэгч эргэлтэд орж, өвчлөл нэмэгдэж байна.

Манай улсын хувьд ч сүүлийн хоёр жилд томуу, томуу төст өвчний өвчлөл харьцангуй бага байж, улирал хооронд бүртгэгдэж байсан. Гэвч өнгөрсөн арваннэгдүгээр сараас өвчлөл аажмаар нэмэгдэж эхэлсэн.

Монгол Улсад арванхоёрдугаар сарын дунд үеэс томуугийн А хүрээний H3N2 вирус орчилд орж ирсэн. Ингэснээр манай улсад томуу төст өвчлөл нэмэгдэж байгаа зүй тогтол ажиглагдаж байна.

Ер нь манай улсад томуугийн өвчлөл аравдугаар сараас аажмаар нэмэгдэж, арванхоёрдугаар сарын эхээс нэгдүгээр сарын дунд хүртэл оргил үедээ хүрдэг.

Одоогоор амбулаторийн үзлэгээр 10,000 хүн амд 16 тохиолдол бүртгэгдсэн байна. Томуугийн өвчлөл аймгуудад алаг цоог түвшинд бүртгэгдэж байна” гэв.

Түүнчлэн “КОВИД-19-ийн халдвартай зэрэгцээд томуугийн дэгдэлт үүсэх эрсдэл бий болж байна.

КОВИД-19 халдвараар 19-өөс дээш насныхан өвддөг бол томуугаар тав хүртэлх насныхан ихэвчлэн өвддөг. Тиймээс энэ байдал давхардвал эрүүл мэндийн салбарын ачаалал хоёр дахин нэмэгдэхээр байна. Хэрвээ зэрэгцэж гарсан тохиолдолд бага насныханд илүү анхаарна.

Цар тахал гарсантай холбоотойгоор энэ жил эмнэлэгт хэвтэгсдийн насны бүлэгт өөрчлөлт орсон” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *