Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улс БНХАУ руу гурил экспортолно

Монгол Улсаас БНХАУ-д гурил экспортлоход хорио цээр, эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтын шаардлагыг хангаж 13 үйлдвэр урд хөрш рүү гурил экспортлох эрхтэй боллоо. Өнгөрсөн жилийн туршид тооцоо судалгаа хийж, хэд хэдэн удаагийн уулзалтыг БНХАУ-ын талтай амжилттай хийсний үр дүнд Монгол Улс хэрэгцээнээсээ илүү гарсан улаанбуудайг урд хөршдөө экспортлох боломж нээгдлээ.

Манай улсад жилд 943 мянган тонн буудай тээрэмдэх хүчин чадал бүхий 50 гаруй гурил үйлдвэрлэгч үйл ажиллагаа явуулдаг. Цар тахлын хүнд цаг үед БНХАУ-д дотоодын гурилын хэрэгцээнээс илүү гарсан улаанбуудайн гурилыг анх удаа экспортлох эхлэл тавигдсанаар хоёр улсын гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүд экспортлогч болж зах зээлээ тэлэх, орлогоо нэмэгдүүлэх зэрэг эдийн засагт олон эерэг нөлөө үзүүлнэ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *