Коронавируст халдварын тоон мэдээллийг ЭМЯ-наас өдөр бүр 11:00 цагт өөрийн сошиал хуудсаар дамжуулан хүргэдэг билээ. Мөн түүнээс гадна төрийн нэгдсэн систем болох e-mongolia аппликэйшнээр дамжуулж иргэд өдөр бүрийн шинэчлэгдсэн тоон мэдээллийг авдаг. Гэтэл өнөөдрийн халдварын тоог тус хоёр газарт зөрүүтэй мэдээллээ. Өөрөөр хэлбэл e-mongolia аппликэйшнд ирсэн мэдээлэлд сүүлийн 24 цагт 795 тохиолдол шинээр бүртгэгдсэн гэсэн бол ЭМЯ-ны мэдээлэлд 570 гэжээ.
Бид энэ талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа: “ХӨСҮТ шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын нэгдсэн тоог гаргаж ЭМЯ-нд мэдээллийг нь өгдөг. Түүний дараа яам тоог нь постер мэдээлэлдээ оруулдаг. Зөрүүтэй мэдээлэгдээд байгаа учрыг нь олохоор ЭМЯ-тай ярилцаж байна. Учрыг нь олоод засах болно” гэсэн хариуг өглөө.
ЭМЯ-наас постертоо дахин засвар оруулж тоон мэдээллээ 570 байсныг 795 болгож өөрчилжээ.