Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Сэврэй суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ

Өмнөговь аймагт Шүлхий өвчний шинэ голомтууд үүссэн тул хорио цээрийн дэглэм тогтоолоо. Тодруулбал, Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Сэврэй суманд онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг аймгийн Мал эмнэлгийн газраас мэдэгдлээ.

Энэ сарын 3-ны өдөр Сэврэй сумын Хоолт багийн нутагт малын шүлхий өвчин илэрсэн байна. Мөн Мандал-Овоо Цогт-Овоо сумын заагт болон Сэврэй Булган сумын заагт голомтууд үүсээд байгаа аж. Иймд тухайн бүс нутаг руу зорчих хөдөлгөөнд хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Өмнө нь буюу өнгөрсөн сарын 5-нд Мандал-Овоо сумын нутагт малын гоц халдварт шүлхий өвчин гарч, Мандал-Овоо болон хил залгаа Булган, Цогт-Овоо сумын нутагт хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан юм. Тухайн хяналтад байсан малын шинж тэмдэг арилаад байтал дахин ийн дэгдэж эхэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *