Монгол Улсаас Бүгд найрамдах Казахстан улсад суугаа Элчин сайдын яамнаас Казахстанд суугаа иргэддээ хандан зөвлөмж гаргажээ.
Тус зөвлөмжид:
“Казахстан Улсын зарим хотод өрнөж буй жагсаал цуглаантай холбогдуулан иргэд Та бүхэн олон нийтийг хамарсан аливаа жагсаал цуглаанд оролцохгүй байх, өөрийн болон ойр дотны хүмүүсийн аюулгүй байдалд анхаарч, олон нийтийн газар болгоомжтой зорчихыг зөвлөж байна” гэжээ.