Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 10 хотод багтаж байна

Агаарын чанарын үнэлгээг гаргадаг www.iqair.com сайт дэлхийн хотуудыг агаарын бохирдлоор нь жагсаан, өдөр тутам шинэчилдэг. Энэ жагсаалтад манай улсын нийслэл Улаанбаатар хот эхний 10-т байнга бичигдсээр байна.

Нэгдүгээр сарын тавны лхагва гаригийн байдлаар Улаанбаатар хот дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 10 хотын долдугаарт бичигдсэн байна. Улаанбаатарын цагаар 11.00 цагт хотын агаар дахь PM2.5 -ын хэмжээ ДЭМБ-аас зөвшөөрсөн агаарын чанарын жилийн дундаж утгаас 13,4 дахин их байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *