Categories
мэдээ цаг-үе

С.Энхболд: Омикрон байх магадлалтай 100 сорьцыг шинжлүүлж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтыг төлөвлөснөөр 150 мянган иргэн 50 мянган өрх шилжин суурьших төлөвлөгөө байна. Дараагийн асуудал Улаанбаатар-Дархан чиглэлийн бүтээн байгуулалалтын ажлыг ирэх 2023 оны аравдугаар сараас хэтрүүлэхгүй дуусгах даалгавар Засгийн газрын хуралдаанаар өглөө. Үүнээс гадна 11-11 төвийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын олон нийттэй харилцах албанд шилжүүллээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Дэлхийн эрүүл мэндийн байгууллага омикрон хувилбарыг бүртгээд нэг сарын хугацаа өнгөрлөө. Одоогоор дэлхийн 138 улсад тус хувилбарын тохиолдол бүртгэгдээд байна. Энэхүү халдварын тархалттай холбоотойгоор эмнэл зүйн судалгааг хийж байгаа. Илрэх шинж тэмдгийн хувьд томуу томуу төст өвчинтэй ижил байгаа юм. Монгол улсад хоногт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо өчигдрөөс эхлээд эрс нэмэгдэж байна. Энэ нь шинэ жилийн баяртай холбоотой.

Арваннэгдүгээр сарын 27-ноос хойш 100 гаруй нислэгээр 10545 хүн ирж, 411 тохиолдол зөөвөрлөгдсөн. 124 нь энхийг сахиулах алба хаагчид. Тэдгээр хүмүүсийг 10-14 хоног тусгаарласан.

Эдгээр батлагдсан тохиолдлуудын 96 хувь нь хүнд хэлбэртэй байна. Харин дөрвөн хувь нь хөнгөн байна. Геномын дараалал тогтоох аппарат монголд өнгөрсөн сард ирсэн. Тус төхөөрөмжөөр сэжигтэй тохиолдлуудыг шинжилж байгаа. Эхний сорьцын эцсийн хариу гараагүй. Тэгэхлээр Монголд омикрон бүртгэгдээгүй гэсэн үг. Өмнө нь альфа болон дельта хувилбарыг илрүүлэхэд Япон руу сорьж явуулж шинжлүүлж байсан. Энэ удаад ч мөн омикрон хувилбар мөн эсэхийг тодруулахаар 100 сорьцыг явуулсан” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *