Categories
мэдээ нийгэм

Ж.Одгэрэл: Нөхрийнхөө бичлэгийг задалбал шоронд хийнэ гэж дарамталсан

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал, түймэр унтраах аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч Э.Мөнхжаргал өнгөрсөн арванхоёрдугаар сарын 3-ны өдөр амиа алдсан билээ. Талийгаачийн эхнэр Ж.Одгэрэл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр” Өнөөдрийг хүртэл надад маш их дайралт ирлээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард талийгаачийн нагац ах нь мэдээлэл хийж байх үедээ миний тухай олон нийтэд худал мэдээлэл хэлж доромжилсон. Ийм худал мэдээллийг олон нийтэд түгээж хүний нэр төрд халдаж болохгүй. Миний жирэмсний хяналтын дэвтэр хүртэл байгаа. Ар гэрийнхэн нь намайг жирэмсэн гэдгээ батал гэхээр нь гэдэснийхээ зургийг хүртэл цахим хаяг дээрээ тавьж байсан. Би нөхрийнхөө амь насыг нь нэхэн тэмцэж байгаа эмэгтэй. Гэтэл намайг ар гэрийнхэн нь шуугиан үүсгэсэн танихгүй эмэгтэй гэж хэлж байгаа юм. Цагдаагийн байгууллагаас олон нийтэд хэргийн холбогдолтой мэдээллийг цацвал намайг шоронд хийнэ гэж сүрдүүлсэн. Гэвч би цаашдаа ч энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхээр тэмцэх болно” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *