Categories
мэдээ нийгэм

Гадаадын иргэн 1.2 тэрбум төгрөг дээрэмдүүлсэн гэх хэргийг шалгаж байна

Гадаадын иргэнийг дээрэмдсэн хэрэг өнөөдөр нийслэл хотод бүртгэгджээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт халдлагад өртөж, 1.23 тэрбум төгрөгөө дээрэмдүүллээ гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад гадаадын иргэнээс өгчээ.

Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагааг эхлүүлээд байгаа бөгөөд тийм хэмжээний мөнгө байсан эсэхийг тодруулан ажиллаж байгаа аж.

Эх сурвалжийн мэдээллээр тухайн гадаад иргэн гэрээсээ гараад явж байсан гэх бөгөөд 4-5 иргэн бүлэглэн дээрэмдсэн гэж мэдүүлжээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *