Categories
мэдээ нийгэм

Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

Төв аймаг боловсролын салбарт “Цахим сургалтын систем”-ийг нэвтрүүлж, анги нийтээр чанартай сургасан багш нарыг урамшуулах, сургалтын чанар үр дүнг улсын дунджаас дээгүүр үзүүлэлтэд хүргэх бодлого, чиглэлийг баримтлан ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргалын санаачилга, дэмжлэгээр Боловсрол шинжлэх ухааны яамны ажлын хэсэгтэй хамтран УИХ-д өргөн мэдүүлсэн “Боловсролын ерөнхий хуулийн төсөл”, “Сургуулийн өмнөх боловсролын тухай”, “Хүмүүнлэгийн боловсролын тухай” хуулийн төслүүдийн хүрээнд Төв аймгийн бүх шатны боловсролын байгууллагын төлөөлөл багш, ажилтан, суралцагч, эцэг эхийн төлөөлөл төрийн болон төрийн бус байгууллагыг оролцуулан “Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулсан юм.

“Боловсролын багц хууль”-ийн төслийн хэлэлцүүлгийг 48 цэцэрлэгийн 255, Ерөнхий боловсролын 30 сургуулийн 957 буюу нийт 1212 багш, удирдах ажилтан, ажиллагсдыг хамруулан сум, сургууль, цэцэрлэгийн түвшинд, сургалтын байгууллагын удирдлагын түвшинд, бүсийн түвшинд нийт 3 удаа зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн боловсруулж үндэсний хэмжээний цахим хэлэлцүүлэгт танилцуулан, албан тоотоор БШУЯ-ны ажлын хэсэгт хүргүүлэн ажилласан. Дээрх хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн дүгнэвэл хуулийн төсөлд өөрчлөх, өөрчлөн найруулах, нэмэлтээр оруулах 4 бүлгийн 63 заалт, хасах 4 заалт байгааг тодорхойлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын БСШУС-ын байнгын хорооноос БШУЯ болон Багшийн мэргэжил дээшлүүлэх институцитэй хамтран Боловсролын ерөнхий хууль, түүнийг дагалдан гарах хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийн нээлтэд хэлсэн үгэндээ боловсролын чанар урт хугацааны үр дүнгээр хэмжигдэж гардаг учир багц хуулийн төслийг нэлээд тодорхой хугацаанд нухацтай хэлэлцэж байж, батлахаар төлөвлөн, томоохон ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Багц төсөлд салбарын асуудлыг бүхэлд нь зохицуулах, томоохон өөрчлөлт, шинэчлэлийг авчрах зургаан хуулийн төсөлд хамаарагдаж байгааг тодотгов.

Хэлэлцүүлэгт оролцсон боловсролын салбарын багш, ажилтнуудад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Боловсролын багц хуулийн төслийг танилцуулсан. Оролцогчид, сургалтын хугацаанд нэг хүүхдэд зориулах зардлыг нэмэх, бүх шатны сургалтын байгууллагын багш, ажилтнууд хүүхэдтэй зүй бус харилцахгүй байх, зүй бус хандлага гаргахгүй байх зохицуулалт хуулийн төсөлд тусгах, уламжлал, шинэчлэлийг хослуулсан бодлогыг хэрэгжүүлэх зэрэг үнэтэй саналуудыг илэрхийлсэн юм.

Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ажилласан УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга, Г.Дамдинням “багц хуулийн төслийг боловсруулахад долоон ажлын хэсэг гарсан, 23 гишүүн оролцсон. Монголын бүх айл өрх бүрд хамааралтай хууль, эрхзүйн өөрчлөлт байх болно” гэдгийг онцлон тэмдэглэв. Боловсролын багц хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Боловсролын ерөнхий хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Г.Дамдинням, Дээд боловсролын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Судалгааны их сургуулийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тус тус ажиллаж байгаа аж.

Олон нийтийн саналыг тусгасан хууль боловсруулах, хууль боловсруулах ажилд оролцох боломжийг иргэн бүрд нээх үүднээс УИХ-аас LAWFORUM.PARLIAMENT.MN, LAWMAKER.PARLIAMENT.MN цахим системийг нэвтрүүлсэн бөгөөд дээрх системүүдээр дамжуулж хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй санал өгөх, өөрийн төслийн хувилбараа ч ирүүлэх боломжтой юм байна.

Төгсгөлд нь хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч, гишүүд болон холбогдох албан тушаалтнууд Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Нийслэлийн боловсролын газар, Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *