Categories
мэдээ цаг-үе

“Омикрон” хувилбараас сэргийлэхэд Засгийн газрын нөөц сангаас 5.6 тэрбум төгрөг гаргана

Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцины гуравдугаар тунд насан хүрсэн иргэдийн 47.5 хувь нь хамрагдсан тухай Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өнөөдөр мэдээлэв.

Харин нийт хүн амьд харьцуулахад, вакцины нэгдүгээр тунд 69.7 хувь, хоёрдугаар тунд 66.5 хувь, гуравдугаар тунд 28 хувь хамрагдаад байна.

Коронавирусний омикрон хувилбар дэлхийн 122 оронд эрчимтэй тархаад байна. Харин Монгол Улсын хувьд хилийн тандалт, тусгаарлах арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм. 11 дүгээр сарын 28-наас хойш коронавирусний нийт 338 зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээд байна. Иймд омикрон халдвар тархах өндөр эрсдэлтэй байгаа тул коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцины гуравдугаар тундаа хамрагдахыг уриаллаа.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар коронавирусний омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх, дотоодод тархахаас хамгаалах ажилд 5.6 тэрбум төгрөгийг гаргахаар болсон байна.

Мөн Монгол-Хятадын Замын-Үүд-Эрээн чиглэлийн автозамын боомтын хилийн шугам дахь чингэлэг солилцох талбайгаас Замын-Үүдийн гаалийн хяналтын талбай хүртэлх чингэлэг тээврийг зохион байгуулах ажилд гурван тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэсэн тухай мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *