Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Тавдугаар сарын 31-нийг хүртэл цахилгааны хөнгөлөлтийг үргэлжлүүлэхээр боллоо

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, ирэх оны тавдугаар сарын 30 хүртэл айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс хөнгөлөх шийдвэр гаргасан тухай Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэв.

Тодруулбал, гэр хорооллын өрхийн цахилгааны хэрэглээний 350 кВт, орон сууцны айлын 250 кВт хүртэлх цахилгааны төлбөрийг сар бүр төрөөс хариуцаж төлөх юм. Түүнээс илүү гарсан төлбөрийг тухайн айл өрх өөрсдөө хариуна.

Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийг сааруулах зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 1-нээс энэ өнөөдрийг хүртэл айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хэрэглэсэн цахилгаан эрчим хүч, дулаан, хог, усны төлбөрийг бүрэн даасан. Энэ хугацаанд нийт 890 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ.

Энэхүү шийдвэрийн хүрээнд эрчим хүчний салбарт ачаалал нэмэгдэж байгаа тул хөнгөлөлтөд дээд хязгаар тогтоосон байна. 250-350 кВт гэсэн хязгаарыг тогтоохдоо айл, өрхүүдийн цахилгаан хэрэглэж байгаа дунджыг баримталжээ. Тухайн хөнгөлөлтөөр нийт айл, өрхийн 73 хувь нь цахилгаанаа бүрэн төлүүлэх боломжтойг онцоллоо.

Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрөөс энэхүү хөнгөлөлтийн санхүүжилтийг гаргах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *