Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 218 тохиолдол батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 41 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол үлдсэн нь дотоодын халдвар байна.
Дотоодын халдвар:
- 118 нь Улаанбаатар хотод,
- 59 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,984 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 1,775 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3,138 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-648
- Хүндэвтэр-909
- Хүнд-195
- Маш хүнд-23 хүн байна.