Categories
мэдээ нийгэм

“Гэм зэм” жүжгийн найруулагч М.Батболд СТА боллоо

Алдарт зохиолч Ф.М Достоевскийн хамгийн алдартай роман болох “Гэм зэм”-ийг “Орфей” театрын хамт олон жүжгийн төрөл зүйлд хувиргаж, постдрамын шинэлэг шийдлээр тайзнаа амилуулсан билээ.

Тус жүжгийг найруулсан М.Батболд, “Гэм зэм”-ийн продюсер жүжигчин Т.Ариунчимэг, жүжигчин Х.Баярмаа, Г.Золзаяа нар Соёлын тэргүүний ажилтан болжээ.

Мөн “Гэм зэм” жүжгийн зохиолч Я.Баяраа, хөдөлгөөний найруулагч, жүжигчин У.Эрдэнэбаяр, хөгжмийн зохиолч, хөгжимчин Д.Нямхүү нар Жуух бичгээр шагнуулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *