Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын Шөнийн эргүүлийн алба хаагчид 2021 оны 12-р сарын 25-26 шилжих шөнө үүрэг гүйцэтгэж, Баянгол, Багануур дүүргийн шүүхээс эрэн сурвалжлагдаж байсан 2 хүнийг олж тогтоон, Нийслэлийн Засаг даргаас тогтоосон цагийн хязгаар зөрчсөн, 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан, согтуугаар болон эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг 22 зөрчлийг илрүүлж, зөрчил гаргасан, гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэж болзошгүй 6 хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, 54 иргэнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 19 хүнийг ар гэр асран хамгаалагчид, түргэн тусламжийн 103-т 7 хүнийг тус тус нь хүлээлгэн өгчээ.
Хүйтний эрч чангарч өдөртөө -22, шөнөдөө -30 дээш хүйтэрч байгаа үед шинэ жил тэмдэглэх нэрээр иргэд архидан согтуурч, хөлдөж осгох улмаар амь нас, эрүүл мэнд нь хохирох эрсдэл үүсч байгааг анхааруулж байна.