Categories
мэдээ нийгэм цаг-үе

Салют буудуулах бол 72 цагийн өмнө хүсэлт гаргаж зөвшөөрөл авна

Пиротехникийн буюу салют хэрэглэх зөвшөөрлийн талаар НОБГ-ын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч А.Идэрмөнх мэдээлэл өглөө.

Тэрээр “Шинэ жилийн баярын үер пиротехникийн хэрэгсэл буюу салютын хэрэглээ нэмэгддэг. Монгол Улсын хэмжээнд хоёр аж ахуйн нэгж пиротехникийн хэрэгслийг импортлох, худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй байна. Хэрэв иргэн, аж ахуйн нэгж байгууллага пиротехникийн буюу салют хэрэглэх бол Онцгой байдлын байгууллагад хүсэлт гаргаж, салют буудуулах зөвшөөрөл авах шаардлагатай. Ингэхдээ үйл ажиллагаа зохион байгуулахаас хамгийн багадаа 72 цагийн өмнө хандана” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *