Categories
гадаад мэдээ нийгэм

Африкийн 22 оронд “омикрон” хувилбар илрээд байна

Африкийн 22 оронд коронавирусний “омикрон” хувилбарын тохиолдол илрээд байгаа талаар тус тивийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс /CDC/ пүрэв гарагт мэдээллээ.

“Өнөөдрийн байдлаар Африкийн 22 оронд шинэ хувилбараар халдварласан тохиолдлууд бүртгэгдээд байна” гэж тус төвийн дарга Жон Нкенгасон тогтмол зохион байгуулдаг хэвлэлийн бага хурлын үеэрээ сэтгүүлчдэд мэдээлжээ.

Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээр, өнгөрсөн долоо хоногт Буркина-Фасо, Того, Египет, Кени, Марокко, Маврики зэрэг зургаан оронд “омикрон” хувилбар илэрсэн байна.

“Омикрон” Африкт маш хурдан тархаж байгаа нь тодорхой харагдаж байгааг Ж.Нкенгасон онцлон хэлжээ.

Саяхан Африкийн Холбоо “омикрон” хувилбар шинээр илэрсэнтэй холбогдуулан зорчих хөдөлгөөний хязгаарлаж, хилээр нэвтрэх хориг тавьсан нь хүмүүс, бараа бүтээгдэхүүний чөлөөт хөдөлгөөнийг хязгаарлаж, Африкийн орнуудад шууд хийгээд жинтэй нөлөө үзүүлж байгааг анхааруулсан юм.

Африкийн хэмжээнд пүрэв гаргийн байдлаар, “COVID-19” халдварын 9 259 813 тохиолдол илэрч, 226 536 хүн нас барсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *