Categories
мэдээ нийгэм улс-төр

УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг баталлаа.

Хуулийн төсөл эцэслэн батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ, “Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8-д заасан “хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах” бүрэн эрхийг бодитоор амилуулах, мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 6.2, 25.1.7 болон 28.2-т оруулсан өөрчлөлтийг амилуулж, үр дүнтэй хяналт буюу хянан шалгах бүрэн эрхдээ суурилсан, эргэх холбоотой хууль тогтоох, төлөөлөх бүрэн эрхээ хэрэгжүүлэх байдлаар Монгол Улсын парламентыг хөгжлийн дараагийн шатанд нь хүргэх зорилготой шинэ хууль батлагдаж байна. Энэ хууль гарснаар УИХ-ын гишүүн, түүний цаана ард түмэн төрийн аливаа шийдвэрийн биелэлтийн байдал, хэрэв биелэлт муу бол алдаа, дутагдал, зөрчил, түүний шалтгаан нөхцөл, юу хийвэл тухайн зөрчил нь арилах, гацаа нь гарах талаар бодит зураглал гаргах боломж бүрдэх юм” гэдгийг онцлов.

Мөн хуралдаанаар, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *