Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос шатахууны чанар, стандартын асуудлаар мэдээлэл хийсэн юм.
Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр “Дэлхийн зах зээл дээр үнэ өсөх үед импортлогчид үнээ нэмэхэд зах зээлийн зарчмаараа явсан. Одоо бол үнэ буурч эхэлж байна. Тиймээс он гараад нэг эсвэл хоёрдугаар сараас шатахууны үнийг буулгаж, хэрэглэгчдийг хохироох асуудлыг цэгцлэх хэрэгтэй импортлогч нартаа уриалж байна” гэлээ.
Шатахууны үнийн зөвлөлөөс арваннэгдүгээр сарын 22-нд шатахууны үнийг чөлөөлөх шийдвэр гаргасан. Ингэснээр дэлхийн зах зээл дээрх сүүлийн зургаан сарын үнийг дундчилж дотоодын үнийг тогтоохоор болсон юм. Мөн шатахууны үнийг нэмэх нэг удаагийн дээд хязгаар нь 100 төгрөг гэж тогтоосон билээ.