Categories
мэдээ нийгэм цаг-үе

БНСУ руу богино хугацааны визтэй зорчихыг хориглоно

БНСУ-ын Хорио цээр, халдвартай тэмцэх газраас 12-р сарын 25, 26, 28, 29-ний өдрийн нислэгээр БНСУ руу богино хугацааны визтэй зорчигч зорчихыг хориглосон шийдвэр гаргасан байна. Тодруулбал, тухайн нислэгээр зорчих боломжтой зорчигчид Улаанбаатар хотоос Инчон нисэх буудлаар дамжин гуравдагч улс руу зорчих транзит зорчигчид болон БНСУ-ын иргэд, F-6 визтэй БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон иргэд тэдний хүүхэд зорчино. Мөн F-5 визтэй БНСУ-д байнга оршин суух үнэмлэхтэй зорчигч А-1, А-2 визтэй дипломат иргэд тус улсад зорчих боломжтойг “МИАТ” ТӨХК-аас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *