Categories
мэдээ нийгэм улс-төр

ШЕЗ: Э.Бат-Үүл, Б.Чулуудай нараас 1.3 тэрбум төгрөгийг гаргуулж, НЗДТГ-ын хохирлыг барагдуулна

Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Б.Чулуудай, Э.Бат-Үүл нарын хэргийн шүүхийн шийдвэрийг танилцууллаа.

Э.Бат-Үүл, Б.Чулуудай нараас 1 тэрбум 327 сая 800 мянган төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж, НЗДТГ-т олгохоор шийдвэрлэв.

Прокурорын шатанд хөрөнгийг нь битүүмжилсэн. Шүүхээс хохирол барагдуулах шийдвэрийг гаргасан. Гэм буруугүй байхад нь яллаа, шүүлээ гээд асуудал ярьж байгаа. Ийм асуудал байхгүй. Уг хэрэг үүссэн цагаас нь мөрдөгч, прокурор нар нотлох баримтыг цуглуулдаг. Мэргэжлийн шинжээч нарын байгууллагаас энэ хүн ийм үйлдэлтэй байна гэдгийг нь нотлоод гаргаад ирсэн тохиолдолд шүүх нотлох баримтын хүрээнд асуудлыг шийдэж, хуульд заасан үндэслэлийн хүрээнд ял шийтгэл оногдуулсан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *