Categories
мэдээ нийгэм

2000 оноос хойш эхийн эндэгдэл 4 дахин буурчээ

“Эх яагаад эндэв” итгэмжит лавлагаа судалгааны үр дүнг танилцуулах “Эхийн эндэгдэл-Нийгмийн хүчин зүйл” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр ЭХЭМҮТ-ийн “Чингис хаан” хурлын танхимд боллоо.

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөрийн хүрээнд сэргийлж болох эх, хүүхдийн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлийг багасгаж, эхийн эндэгдлийн түвшинг 100000 амьд төрөлтөд 15 хүртэл бууруулах зорилт тавин ажиллаж байгаа юм байна.

“Эхийн эндэгдэл-Нийгмийн хүчин зүйл” сэдэвт хэлэлцүүлэг нь судалгаанаас гарсан зөвлөмжийн хүрээнд хийгдэж байгаа хариу арга хэмжээний нэг бөгөөд хэлэлцүүлэгт ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтох, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа, НҮБ-ын ХАС-ийн Шадар суурин төлөөлөгч Л.Оюунаа зэрэг албаны хүмүүс болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцжээ.

Эхийн эндэгдлийн “Итгэмжит лавлагаа” судалгаанд 2016-2019 онд Монгол Улсын хэмжээнд эндсэн эхийн мэдээллийг ашиглажээ. Судалгааны үр дүнгээс харахад,

Монгол Улсын Засгийн газраас эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах стратеги, хөтөлбөрүүдийг үе шаттай хэрэгжүүлсний үр дүнд эхийн эндэгдэл 2000 оноос хойш тууштай буурсан ба 2000-2004 онд эхийн эндэгдлийн харьцаа 133.0 байсан бол 2016-2019 онд 31.5 болж 4.2 дахин буурчээ. Эхийн эндэгдэлд нөлөөлж буй нийгмийн хүчин зүйлүүдэд эмийн бодисын хамаарал, архины хамаарал, архаг тамхидалт, ар гэрийн хайр халамж дутмаг, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг нөлөөлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *