Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн холимог бүлэгт хамрагдах хүүхэд нэг өдөр ирээгүй тохиолдолд дахиж авахгүй

Цэцэрлэгийн 4,5 настай зарим хүүхэд өнөөдөр хичээллээд 2022 оны нэгдүгээр сарын 31-нийг хүртэл амарна. Гэхдээ эцэг эх, харгалзан дэмжигч нь харах боломжгүй, гэртээ цоожлогдох эрсдэлтэй, гэрт нь харах хүн байсан ч тэр нь өндөр настай эсвэл хүнд өвчтэй, түлээ нүүрс, халуун хоол ундгүй өрхийн хүүхдийг цэцэрлэгт нь үргэлжлүүлэн хамруулна.

Энэ мэтчилэн хүүхдээ цэцэрлэгт нь заавал явуулах шаардлагатай хүмүүс ангийн багшид нь хүсэлтээ хүргүүлнэ гэдгийг БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар хэлсэн.

Мөн Шадар сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд гарсан.

Энэ тушаалд, 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ноос нэгдүгээр сарын 31-нийг хүртэл хугацаанд халдвараас сэргийлэх дэглэмийг баримтлан, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр 4,5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт үргэлжлүүлэн хамруулахыг цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгожээ.

Харин эхний аравт багтан, хүсэлтээ өгч амжсан эцэг эхчүүд 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ноос 2022 оны нэгдүгээр сарын 31-нийг хүртэлх хугацаанд хүүхдээ нэг өдөр ч таслуулалгүй цэцэрлэгт нь явуулна. Нэг л таслуулбал дахиж хүлээн авахгүй. Мөн хүүхдээ өглөө 09:00 цагаас хүргэж өгч, орой 16:00 цагт авах шаардлага тавьжээ.

Дөрвөн сайдын хамтарсан тушаалд “Халдвараас сэргийлэх дэглэмийг баримтлан…” гэсэн үг, өгүүлбэр байх ч тарах цагийг наашлуулж, тасалбал авахгүй байх тухай журам алга.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *