Монголбанкнаас мөнгөний бодлогын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
- Мөнгөний бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах
- Урт хугацааны репо санхүүжилтийн хэмжээг ирэх оны нэгдүгээр улиралд 250 хүртэлх тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн батлах
- Репо санхүүжилтийн бодлогын хүүг 6.5 нэгж хувиар нэмж тогтоох
- Гадаад валютын татан төвлөрүүлсэн хувийг тооцох заавал байлгах нөөцийн хувийг 3 нэгж хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан гэв.