Categories
мэдээ нийгэм цаг-үе

Турк улсад “омикрон” халдварын 6 тохиолдол илэрчээ

Турк улсад коронавирусийн омикрон штаммын халдварын анхны тохиолдлууд илэрсэн талаар тус улсын Эрүүл мэндийн сайд мэдэгдсэнийг Euronews дамжуулжээ.

“Омикрон штаммын халдварын нэг тохиолдол нь Стамбулд, таван тохиолдол Измирт илэрсэн” хэмээн Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа мэдэгдсэн байна.

Измир нь хүн амаараа Туркийн гурав дахь том муж юм. Туркийн Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр, омикрон штаммын халдвар авсан хүмүүст өвчний шинж тэмдэг хөнгөн илэрсэн, эмнэлэгт хандах шаардлагагүй байсан гэнэ.

“Иргэд сэтгэл түгших хэрэггүй. Омикрон штамм хурдацтай тарж байгааг бид ажиглаж байна, гэхдээ өвчин хүндрэхгүй байгаа” хэмээн Туркийн Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн байна. Омикрон штаммын халдвар нэгэнт бүртгэгдсэн тул айж сандралгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авч хэрэгжүүлэхийг тэрбээр уриалжээ.

Энд дуулгахад, өнгөрсөн сард коронавирусийн шинэж хувилбар Өмнөд Африкт илэрсний дараа дэлхийн улс орнууд энэ бүс нутгийн орнуудаас нислэг хүлээн авахгүй байх шийдвэр гаргасан. Турк улсын тухайд Ботсвана, ӨАБНУ, Мозамбик, Намиби, Зимбабве гэсэн Африкийн таван орноос жуулчин хүлээж авахыг хориглосон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *