Categories
мэдээ нийгэм

Зөвлөлдөх уулзалт зохион байгуулав

.

Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хошууч генерал О.Энхбаяр, хурандаа Б.Энхзоргол, АНУ-ын Номхон далайн агаарын хүчний командлагчийн Үндэсний гвардын орлогч дарга хошууч генерал Дэвид Бурги болон Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Агаарын цэргийн командлал, АНУ-ын Номхон далайн Агаарын хүчний штаб, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлал, Аляска мужийн Агаарын хүчний үндэсний гварди, шуурхай хариу үзүүлэх 36 дугаар хороо, АНУ-ын Агаарын цэргийн төв штабын Олон улсын харилцааны газар, Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын хамтын ажиллагааны албанаас тус тус төлөөлөгчид оролцлоо. Мөн Аляскийн нисэх хүчний үндэсний гвардын командлагч бригадын генерал Трэси Смит цахимаар оролцсон юм.

Зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хошууч генерал О.Энхбаяр, АНУ-ын Номхон далайн агаарын хүчний командлагчийн Үндэсний гвардын орлогч дарга хошууч генерал Дэвид Бурги нар удирдан харилцан айлчлал, хамтын ажиллагаа, хамтарсан сургууль, дадлага, ар талын хангалт, эрүүл мэнд зэрэг сэдвийн хүрээнд явууллаа.

Энэхүү зөвлөлдөх уулзалтын үр дүнд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа улам батжиж, Агаарын цэргийн офицер, ахлагч нарын хамруулах сургууль, дамжааны тоо, төрлийг нэгдүүлэхээр зөвшилцөлд хүрсэн ба Номхон далайн бүс нутагт явагддаг олон улсын хээрийн сургуулиудад оролцох Монгол Улсын статусыг нэмэгдүүлэх, иргэн цэргийн хосолмол зориулалттай нисэх буудлын үйл ажиллагааг ханган явуулахад шаардагдах техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх зэрэг хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц болсон гэж үзэж байна.

Зөвлөлдөх уулзалтад оролцсон АНУ-ын хүндэт зочид, төлөөлөгчдийг БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Ганхуяг, ЗХЖШГ-ын эвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Д.Ганзориг нар хүлээн авч уулзан хоёр орны хамтын ажиллагааны талаар тэр дундаа Агаарын цэрэг хоорондын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм гэж Агаарын цэргийн командлалаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *