Categories
мэдээ спорт цаг-үе

“Бээжин 2022” өвлийн олимпийн бамбарын аялал үргэлжилж байна

2022 оны Өвлийн олимпийн наадмын бамбарын аялал Бээжингийн шуудан, харилцаа холбооны их сургуулиас эхэллээ. Цар тахлын улмаас өвлийн олимпын бамбарын буухиаг гурван хоног болгон богиносгожээ.

Хятадыг тойрох бамбарын буухиа нь хэдэн сар үргэлжилдэг үндэсний хэмжээний аялал бөгөөд энэ удаагийн өвлийн олимпын бамбарын буухиа 1960-аад оны сүүлчээс хойших хамгийн богино хугацаанд болж байна гэж зохион байгуулагчид тус улсад бамбарын аялал эхлэх үеэр хэлсэн байна.

1960 онд АНУ-ын “Скво хөндийд” болсон өвлийн олимпын бамбарын буухиа 19 хоног үргэлжилсэн байдаг бол энэ удаагийн өвлийн олимпын бамбар 2022 оны 2 дугаар сарын 2-оос 4-ний хооронд Бээжин, Янчин, Жанжиаку зэрэг тэмцээний гурван бүсэд зочилно. Олимпын бамбарын аялалд нийт 1200 орчим бамбар зөөгч оролцох юм байна.

Өнгөрсөн 10 дугаар сарын 18-нд Грекийн эртний хотод болсон “Бээжин 2022” бамбар асаах ёслолын ажиллагаа Хятад дахь хүний эрхийн зөрчлийг эсэргүүцсэн тэмцэгчдийн улмаас тасалдсан юм.

Уг жагсаалд оролцсон гурван жагсагчийн шүүх хурал ирэх оны хоёрдугаар сарын 3-нд буюу олимпын албан ёсны нээлтийн ёслолоос нэг хоногийн өмнө болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *