ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, АНУ-ын төрийн тэргүүн Жо Байден нар ирэх аравдугаар сард уулзаж магадгүй гэнэ. Дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан хоёр тал гэрээ хэлэлцээ хийж буй талаар АНУ-ын дипломат хүрээнийхэнтэй ойр эх сурвалж мэдээлжээ. Энэхүү уулзалтаар хоёр орны удирдагчид “уламжлалт” асуудлаа
хөндөх аж. Тухайлбал, стратегийн тогтвортой байдал, зэр зэвсэглэлд хяналт тавих, кибер аюулгүй байдал, Украин, Афганистан, Төв Ази болон Ойрхи-Дорнодын асуудлаар санал бодлоо солилцох төлөвтэй. Одоогоор төрийн тэргүүнүүдийн уулзалтын талаар хоёр тал албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байна.