Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 393 тохиолдол бүртгэгджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 268 нь Улаанбаатар хотод, 125 нь орон нутагт батлагдсан байна.
Мөн коронавируст халдварын улмаас 8 хүн нас баржээ. Нас баралтын дийлэнх хувийг зүрх судасны өвчлөл эзэлж байна.
Гэрийн хяналтад 10.853 хүн байна.
Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг авч үзвэл,
- Хөнгөн: 2193
- Хүндэвтэр: 2636
- Хүнд: 707
- Нэн хүнд: 109 хүн байна.