Коронавируст халдварын шинэ Омикрон хувилбар гарсантай холбогдуулан өнөөдрөөс эхлэн “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд бүх хуваарьт нислэгт хяналт хийж ажиллаж байна.
Улаанбаатар хотод буусан зорчигчдоос Эрүүл мэндийн Сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн баг шинжилгээ авч нэвтрүүлж байгаа юм. Түүнчлэн ЭМЯ-ны Шуурхай баг хяналт тавьж ажиллаж байна.