Дэлхий нийтийг хамарсан Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед Монгол Улс, Европын Холбооны улс орнуудын хооронд хийгдэж буй ачаа тээврийн гол зангилаа бүс болсон Беларусь Улсад зорчих, дамжин өнгөрөх, ачаа тээвэр нэвтрүүлэхтэй холбоотой зөрчил олноор гарч байгаатай холбогдуулан тус улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй иргэд та бүхэн өөрийн бичиг баримтын бүрдлийг сайтар шалгаж, бүрэн бүрдүүлэх, хилээр хориотой бараа бүтээгдэхүүн тээвэрлэх, хилийн ачаа тээврийн журам зөрчих, төрийн албаны ажилтнуудад шан харамж амлах буюу өгөхөөс зайлсхийх, хэрэв ингэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэйг анхаарч, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж зорчино уу.
Түүнчлэн Беларусь Улсаар дамжин Европын Холбооны улсууд руу нэвтрэх дүрвэгсдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаагаас Беларусь Улс болон хөрш зэргэлдээ улс орнуудын хил орчмын нутаг дэвсгэрт онцгой байдлын зэрэг тогтоогоод байгаа тул иргэд өөрийн аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй зорчихыг Гадаад харилцааны яамны Консулын газраас сэрэмжлүүлж байна.