Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Соёлын яамны дэмжлэгээр Улсын дуурь бүжгийн эрдмийн тeатрын уран бүтээлчид Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Д.Лувсаншаравын хөгжим, Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт Д.Пүрэвдоржийн цомнол “Шивээ хиагт” дуурийг тайзнаа шинэчлэн тавьж, үзэгч олондоо толилууллаа.
“Шивээ Хиагт” дуурийн онцлог нь Ардын хувьсгалын анхны үйл явдлыг илэрхийлсэн хөгжмийн томоохон бүтээл бѳгѳѳд Монгол улсад мэргэжлийн хөгжмийн театр үүсэн бий болоход бүтээж байсан уран бүтээлийн ур хийц, хөгжим яруу найргийн бүтэц, тухайн үеийн нийгмийн сэтгэлгээний өнгө аясыг ирээдүй хойч үеийнхэнд ѳвлүүлэн үлдээхэд онцгой ач холдогдолтой бүтээл юм.