Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

“Модерна” компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ

Америкийн эмийн үйлдвэр “Модерна” /Moderna/ компани коронавирусийн “Омикрон” шинэ хувилбарт вирусийг тэсвэрлэх чадвартай вакцины хувилбарыг боловсруулах ажлыг эхлүүлсэн гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тус компанийн хэвлэлийн алба мэдээллээ.

Дархлаагаа хадгалахын тулд тус компани албан ёсоор зөвшөөрөгдсөн вакцины нэмэлт буюу бүүстер тунг хэрэглэхийг санал болголоо. Шинэ хувилбар “Омикрон” нь “Дельта” хувилбарт ажиглагдсан мутацуудыг өөртөө багтаасан болохыг мөн онцоллоо. Үүний зэрэгцээ түүний мутацийн хослол нь “байгалийн болон вакцинаас үүдэлтэй дархлаа сулрах үзэгдлийг түргэсгэх томоохон эрсдэлтэй” гэж компани мэдэгдлээ.

“Модерна” компани аль хэдийн “Омикрон”-ы хувилбарт илэрсэн мутацитай ижил төстэй мутаци үүсэхээс урьдчилан сэргийлж хоёр ч бүүстерийн эмнэлзүйн туршилтыг эхлүүлжээ. Эхнийх нь mRNA-1273.211 бөгөөд “Омикрон” хувилбарт байгаа хэд хэдэн мутацуудыг багтаасан аж. Хоёрдахь нь mRNA-1273.213 бөгөөд энэ нь “Бета”, “Дельта” гэсэн хоёр хувилбаруудад байсан олон мутацуудыг агуулдаг” гэж дурьджээ.

Судалгааны мэдээлэл ирэх долоо хоногт гарах төлөвтэй байна гэж “Модерна” компанийн хэвлэлийн алба мэдэгдлээ. ДЭМБ-ын мэдээлснээр шинэ хувилбар нь илүү хурдацтай тархах чадвартай хэдий ч туршилтын явцад S ген алдагдахад илрүүлэх боломжтой аж. Өмнөд Африкийн Ботсвана, Өмнөд Африк, Хонконгод “Омикрон”-ы вирусийн халдварын арван тохиолдол илэрсэн бөгөөд энэ нь коронавирусийн бусад хувилбаруудаас илүү эмгэг төрүүлэгч байж болзошгүй юм.

(Эх сурвалж: NBC News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *