Коронавирусийн шинэ хувилбарын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд өөрийн цахим хуудсаар мэдээллээ.
Тэрбээр “ДЭМБ 11-р сарын 26ны өдөр хуралдаж SARS-CoV2 вирусын шинэ хувилбар болох Омрикон (В1.1.529) мутацийг халдварлах, тархах чадвар өндөр байж болзошгүй учир “онцгой анхаарал татах хувилбар” жагсаалтад бүртгэн авлаа.
Энэхүү хувилбарт альфа, бетта, гамма, дельта (4) хувилбарууд байсан бол ийн нэгээр нэмэгдэж байна. Одоогоор Өмнөд Африк, Боствани, Хонгконг, Израйль улсуудад бүртгэгдээд байна.
Дэлхийн улс орнууд энэхүү хувилбарын талаар олон судалгаануудыг эхлүүлээд байна.
Энэ хувилбарын эсрэг ДЭМБ тухайлсан арга хэмжээг зарлаагүй байгаа бөгөөд хүн хоорондын зай барих, маскаа зүүх, гарын ариун цэврийг сахих, вакцинжуулалтдаа идэвхитэй хамрагдахыг уриалж байна. Мөн тун чухал шаардлага гараагүй бол гадаад оронд зорчихгүй байцгаая” гэжээ.