Categories
мэдээ нийгэм цаг-үе

Автобусны бүхээгт тамхи татсан жолоочийг торгожээ

Нийтийн тээврийн автобусны бүхээгт тамхи татсан жолоочид арга хэмжээ авчээ.

Энэ тухай Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Автобусны жолооч О үйлчилгээнд явж байхдаа тамхи татаж, зогсоолгүй газар зорчигч буулгасан. Тиймээс хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, жолоочийг сургалтад хамруулахаар боллоо” хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжид шаардлага хүргүүлсэн талаар хэллээ.

Тодруулбал, уг жолоочийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 25,000 төгрөгөөр торгожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *