Шатахуун импортлогчид АИ 92 автобензиний жижиглэнгийн үнэ литр тутамдаа 100 төгрөгөөр нэмж, 2150 боллоо. Шатахууны үнийн зөвлөлөөс өчигдөр хуралдаж, И-92 шатахууны үнийг чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Ингэснээр төр шатахууны үнэд оролцохгүй, үнийн огцом өсөлт бий болгохгүйн тулд сүүлийн зургаан сарын үнийг дундчилдаг болно.
АИ 92 автобензинийг дэлхийн зах зээл дээрх зургаан сарын дундаж үнээр жижиглэнгийн үнийг тогтоож, нэг удаад нэмэгдэх дээд хязгаар 100 төгрөг байна.
Ирэх арванхоёрдугаар сард АИ 92 автобензиний жижиглэнгийн үнэ дахин шинэчлэгдэнэ.