Categories
мэдээ нийгэм

ДЭМБ-аас эх, нярайн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж өглөө

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас эх, нярайн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж болох хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан төрөх ор, нярайн дулаацуулах ширээ, нярайн шарлалтын эмчилгээний аппарат, өвчтөний монитор, автомат тариурын шахуурга зэрэг 13 нэр төрлийн багаж тоног, төхөөрөмжийг Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар болон Архангай, Баянхонгор, Дорноговь, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн төрөх тасгуудад хүлээлгэн өгч байна.

Тоног төхөөрөмж гардуулах ёслолд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордица нар оролцон Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар болон орон нутгийн төлөөлөл болох Төв аймгийн Эрүүл мэндийн газарт хүлээлгэн өглөө.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Энэ хүнд цаг үед санхүү болон техникийн туслалцаа үзүүлж байгаа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад талархахын зэрэгцээ Засгийн Газрын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны хуралдааны шийдвэрээр нийслэлийн амаржих газруудыг Эрүүл мэндийн яамны харьяанд авсан. Учир нь эх, хүүхдийн эрүүл мэнд нь аливаа улс орны хөгжил, хүн амын эрүүл мэндийн түвшинг илтгэдэг гол үзүүлэлт тул Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам эх, нярайн эрүүл мэндэд онцгой анхаарч байна. Нийслэлийн амаржих газрууд нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллага байсан бөгөөд Эрүүл мэндийн яамны харьяанд шилжиснээр эх барихын тусламж, үйлчилгээг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн хүний нөөцийг чадавхжуулснаар тусламж, үйлчилгээний чанар сайжирч “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт-2030”, “Алсын хараа-2050”-д хүрэхэд чухал алхам болно гэж харж байна. Эх, нярайн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах үйл ажиллагааг үе шаттайгаар явуулна” гэдгээ онцлон тэмдэглэв.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

ДЭМБ-аас эх, нярайн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *