Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Ойрын 2 хоногт нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч, 22-нд буюу өнөөдрөөс нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.


2021 оны 11 сарын 21-ний 20 цагаас 11 сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ


Хур тунадас: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 25-30 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 градус, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, Арц богдын өвөр хоолойгоор 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.


2021 оны 11 дүгээр сарын 23-наас 11 дүгээр сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв


23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 25-нд Халх голын сав газраар, 26-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *